
Сирийн армийн сөрөг хүчинтэй нэгдсэн цэргийнхэн Дамаскийн захын хороололд байрладаг Нисэх хүчний тагнуулын албаны цогцолборт довтлон түүнийг миномет, пулёметаар бууджээ. Энэ жилийн гуравдугаар сараас хойш үргэлжилж байгаа сөргөлдөөний хугацаанд энэ нь “Сирийн чөлөөт армийн” хамгийн томоохон ажиллагааны нэг болов. Reuters-ийн эх сурвалжийн мэдээгээр Дамаскийн хойд хэсэгт байлдаан болж, нисдэг тэрэгнүүд түүнд оролцсон байна. Сирид гадаадын сурвалжлагч нар ажиллахыг хориглосны улмаас байлдааны тухай болон хохирлын талаарх тодорхой мэдээлэл байхгүй байна.
Ш.Мягмар