Төвд эм гайхалтай үр нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Төвд эм гайхалтай үр нөлөөтэй


Монголчууд гадаад орнуудад аялж, амрах нь сүүлийн үед нэмэгдэж байгаа. Ялангуяа Энэтхэг орныг зорих хүмүүс бүр их нэмэгдсэн. Дели хотод дэлгүүр хэсэх, Далай ламд мөргөх, Таж Махалыг сонирхох гээд үндсэн маршруттай. Харин Дели хотод байдаг Төвд хорооллын эмнэлэгт гайхалтай сайн эмч, бас сайн эм байдгийг тэр бүр мэддэгүй. Нэгэнт та Дели хотыг зориод очсон бол тэр эмнэлэгт очоод судсаа бариулж, оношлуулаад бичиж өгсөн эмийг нь аваад ирээрэй гэж зөвлөх байна.


Үзлэгийн төлбөр болоод эмнийх нь үнэ үнэмшмээргүй шахуу хямд гэдгийг бас дуулгая. Гэхдээ үр дүн нь үнэтэйгээ харьцуулалтгүй сайн. Хол зам туулж очсоных эрүүл мэнддээ анхаарахад илүүдэх юу билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж