Улаанбаатарт цас орно

Хуучирсан мэдээ: 2011.11.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цас орно

Малчид ард иргэдийн анхааралд:
Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.



2011 оны 11 дугээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсг 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
          
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна.  6-8 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2011 оны 11-р сарын 18-наас 11-р сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 21-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэр өдөртөө бага зэрэг дулаарна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж