
“Судалгааны үр дүнгээс харахад ардчилал зах зээлийн тогтолцоо нэр хүндээ алдсан нь илэрхий байна. 1990-ээд оноос эхэлсэн хэсэг бүлэг этгээдүүд гадаадынхантай нийлж ард түмнийг мөлжих үйл явц гүнзгийрснээс болж энэ явдал гарч байна” хэмээн илтгэлд өгүүлсэн байна. Үүнийг ажлаа хийгээд санаа амар амьдарч байсан хүмүүс бүхнийг өөрсдөө сэтгэж хийх болохоороо гүн ядаргаанд ордог, энэ ядаргаа нь сүүлдээ гүнзгийрсээр сүүлдээ сайхан цагаа дурсахаас өөр үйлдэл хийх чадваргүй болдог гэж дүгнэж болох юм. 2008 оны хямралд хамгийн бага өртсөн оронд хүртэл коммунизмын тухай суртал ухуулга ихээхэн амжилттай хийгдэж байна гэж судалгааг хийгчид дүгнэжээ. Ардчиллыг хамгийн идэвхитэй дэмжиж байгаа нь Турк, Монгол, Узбекистан, Албани, Гүрж гэсэн байна. Харин урьд нь эдгээр оронтой зэрэгцэн жагсдаг байсан Арменид энэ байдал нь орвонгоороо өөрчлөгдөж, иргэд коммунист үедээ эргэн очихыг хүсэх болсон гэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн материаллаг талаас нь харсан сонголт бөгөөд хэрвээ амьдрал нь жаахан ч гэсэн дээшлээд мөр бүтэн, гэдэс цатгалан болчихвол юундаа социализмыг хүсэх билээ. Судалгааг ихэвчлэн нийгмийн эмзэг давхаргын иргэдээс авсан нь ийм дүн гарахад нөлөөлсөн байна. Нөгөө талаас Словак, Словен, Унгарт зах зээлийн эдийн засаг, ардчиллын нэр хүнд бүр огцом унасан нь тодорхой болжээ. 2008 оны эдийн засгийн хямралд өрхийн аж ахуй хамгийн их нэрвэгдэж, ажилгүйдэл газар авсан нь судалгааны үр дүнд нөлөөлсөн болохыг ЕСББ-наас гаргасан илтгэлд онцгойлон дурьджээ.
http://www.mminfo.mn/