Үүнтэй холбогдуулан төслийн хүрээнд хийсэн техник, эдийн засгийн үндэслэл, геологи, геодези, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, хөрс хуулалтын төлбөрт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хуульд заасан журмын дагуу хянан энэ сард багтаан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Сайншанд чиглэлд 468 км, Сайншанд-Хөөт 450, Хөөт-Чойбалсан 155, Хөөт-Нөмрөг 380, Тавантолгой-Гашуунсухайт 267, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км зам тавих юм. Нэг км төмөр замын суурь бүтцийг 2.5-2.8 сая ам.доллараар барина гэсэн тооцоо гарчээ. Төмөр зам тавьснаар 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх юм.