Машинд тамхи татахыг хориглохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Машинд тамхи татахыг хориглохыг уриалав

Их Британийн эмч нар хүмүүсийг дам тамхидалтаас хамгаалахын тулд машинд тамхи татахыг хориглохыг уриалжээ. Британийн эмч нарын явуулсан судалгаа машинд тамхи татах нь тамхины утаагаар дүүрсэн бааранд сууснаас даруй 23 дахин хор хөнөөлтэйг тогтоосон гэнэ. Англид насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан нь бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт ажээ. Судалгаанаас харахад тамхичдын гуравны нэг нь машинд тамхиа асаадаг гэнэ. Их Британид нийтийн тээврийн хэрэгсэл, таксинд тамхи татах хориотой юм. Машинд тамхи татахыг хориглох асуудлыг Умард Ирланд авч хэлэлцэхээр болж, Уэльст уг хоригийг дэмжсэн компанит ажил өрнөж байгаа юм байна. Харин Англи болон Шотланд энэ хоригийг хуульчлахаар хэлэлцэж байгаа гэнэ.
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж