
Японы кино өдрүүдийн хөтөлбөр:
2011.11.16 Лхагва гариг:
19.00 цагт “Зугаатай аялал” (“Happy flight”, 2008 он, 102 мин) Шинобү Ягүчигийн кинонууд ямагт үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөгөөрөө алдартай билээ. “Зугаатай нислэг” нь нисэх онгоц болон нислэгийн эргэн тойронд болдог үйл явдлуудыг бодитоор дүрслэн харуулна. Уг киног бүтээхийн тулд зохиогч нисэх онгоц хөөрч буух үйл явцад оролцдог бүхий л хүмүүстэй уулзан ярилцаж, тэдний хийдэг ажлыг судалсан байдаг. Кинонд нисгэгч, онгоцны үйлчлэгч, инженер техникийн ажилтан, диспетчерээс авахуулаад шувуу үргээх эргүүлийнхэн хүртэл багтжээ. Тэд бүгд нэг л зорилготой бөгөөд тэр нь зорчигчдын аюулгүй байдал.
Өнөөдөр энгийн нэгэн ажлын өдөр. Онгоцоо цагт нь хөөргөж Хонолүлүд аюулгүй газардуулах нь гол зорилт. Гэвч…
2011.11.17 Пүрэв гариг:
19.00 цагт “Оргил цэг” (“Climber’s high”, 2008 он, 145 мин) Уг киног Хидэо Ёкояамагийн зохиолоор хийсэн бөгөөд 1985 оны 8 дугаар сарын 12-нд болсон “жамбо жэт” агаарын хөлөг онгоцны ослын тухай бодит түүхийг өгүүлнэ. 524 зорчигчоос 4 нь л амьд үлдсэн тул уг осол дэлхийд хамгийн хөнөөлтэйд тооцогддог аж. Осол болсны дараа сэтгүүлчид элдэв баримт, цуу ярианд булагдана. Орон нутгийн нэгэн сонины сурвалжлагч Юүки уг асуудлыг нийтэд хүргэх үүргийг хүлээж өөрийн сэтгүүлчийн болон уулчны авьяас чадварыг ашиглан зорилгодоо хүрнэ. Энэ хооронд тэрээр мэдээ болон сэтгүүлч ямар байх ёстойг, компаний шатлан захирах ёс ноёрхож буй нөхцөлд ажлаа хэрхэн гүйцэтгэж бэрхшээлийг даван гарах тухай, мөн гэр бүл, найз нөхөд ямар чухал болохыг ойлгоно.
2011.11.18 Баасан гариг:
19.00 цагт: “Миний нагац ах” (“About her brother”, 2010 он, 126 мин) Хүнлэг, энэрэнгүй кино бүтээдэгээрэй алдартай Ямада Ёожигийн энэхүү бүтээлд ажилсаг эгч ба бүтэлгүйтсэн жүжигчин болох түүний дүүгийн тухай өгүүлнэ. Залуугаараа бэлэвсэрсэн Гинко эмийн сан ажиллуулж, өөрийн охин Кохарү болон хадам эх Кинүёогийн хамт амьдарна. Охин Кохарү нь нэгэн нэр хүнд бүхий эмчтэй гэрлэх болж хуримын ёслол ч товлосон өдрөө эхэлнэ. Гэтэл Гинкогийн олон жил уулзаж учраагүй дүү Тэцүро нь согтуу гарч ирэн хуримын ажиллагааг бүтэлгүйтэхэд хүргэнэ.
2011.11.19 Бямба гариг:
15.00 цагт “Гар нийлсэн тоглолт” (“The Battery”, 2007 он, 119 мин) Такүми Харада гэр бүлийнхээ хамтаар Окаяма мужид шилжин ирж шинэ сургуульдаа орно. Тэрээр бейсболын авъяаслаг шидэгч хэдий ч нийгмээс тасархай, ганцаардмал нэгэн. Зарим үед түүний гэр бүлийнхэн ч түүнтэй хэрхэн харьцах учраа олохгүй хэцүүддэг. Такүми ангийн шинэ анд болох Го-гийн хамт сургуулийнхаа бейсболын багт тоглож эхлэх ч “дарангуйлагч” дасгалжуулагчтайгаа байнга зөрчилдөх болно. Үүний хамт Такүмигийн ээж түүнийг болон дүүг нь бейсболоос холдуулахыг хичээнэ. Бейсболоос болж гэр бүлийнхэн, анд найз болон багийнхаа тоглогчидтой хэрхэн сөргөөцөлдөж, өөрийнхөө ур чадварыг бусдад хэрхэн харуулдаг тухай энэ түүх өгүүлнэ.
2011.11.20 Ням гариг:
15.00 цагт “Баяр баяслын дуулал” (“Double Trouble”, 2008 он, 112 мин) Энэ киног Ш. Татэкавагийн цуутай “KANKI no UTA” буюу “Баяр цэнгэлийн магтаал” нэртэй инээдмийн зохиол дээр тулгуурлан бүтээсэн бөгөөд бидний өдөр тутмын амьдралд таардаг бодит байдалтай тэмцэж буй япон хүмүүсийн тухай өгүүлнэ. Бүгд холхилдон гүйлдэх 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн утасны дуудлага нэгэн жижигхэн хотыг донсолгосон үйл явдлын үндэс болно. Митама соёлын ордны захирал андуурсны улмаас ижил төстэй нэр бүхий хоёр хамтлагийн тоглолтыг нэг цагт бүртгэснээр түүнд тохиох гай зовлон эхэлнэ. Хоёр хамтлагийн аль аль нь өөрийн гэсэн хүндэтгэх шалтааны улмаас буулт хийхийг үл зөвшөөрч, үүний зэрэгцээ захирлын тогтвортой бөгөөд тайван хувийн амьдрал гэнэт орвонгоороо эргэх аюул тулгарна. Шинэ оны босгон дээр тохиолдсон энэ бэрхшээлтэй байдлыг соёлын ордны захирал хэрхэн туулж гарахыг энэхүү кинооноос та олж мэдэх болно.