
Хөвгүүдийн “Crush Bash” хамтлагийнхан шинэ клип гарлаа. Тэд “Bounce” хэмээх шинэ дуундаа клип хийлгэжээ. Уг клип өнөөдрөөс эхлэн телевизээр гарч эхлэх бөгөөд удахгүй дахин хоёр шинэ клипээ гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тэдний “Bounce” дууны үгийг “Crush Bash”-ийнхан болон И.Хангай хамтран бичжээ. Харин хөгжмийг Б.Наранзун бичжээ. Тэд одоогоор дараагийн хоёр шинэ дууныхаа клипний зураг авалтыг хийлгэж байгаа сурагтай. Сонирхуулахад, тэд энэ сарын сүүлээр анхны бие даасан цомгийг гаргах гэнэ.
“Bounce” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
М.Урин