
Баянхонгор аймаг Улаанбаатар хотоос 600 гаруй км-ийн зайд оршдог. Нийслэлээс хонгор нутгийг зоригсод Өвөрхангай аймаг хүртэл 400 гаруй км замыг засмалаар туулдаг бол цаашаа 210 км замыг шороон замаар туулах болдог. Тэгвэл энэ Баянхонгор сумыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумтай холбох хар зам арваннэгдүгээр сарын 15-нд буюу өчигдөр албан ёсоор ашиглалтанд оржээ. Энэ ажил 2008 оноос эхэлсэн бол өнөөдөр Хонгор нутгийнхан үр дүнг нь үзэж байна. Энэхүү 50 км хар замын гүйцэтгэлийн ажлыг “Азза” компани хийжээ. Уг замын нээлтийн ажиллагаанд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд С.Баттулга болон Гадаад харилцааны сайд Г. Занданшатар нар оролцож замын хөдөлгөөнийг нээсэн байна.
А.Зул