Айшвара Рэй охинтой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Айшвара Рэй охинтой боллоо

Болливудын алдарт жүжигчин, дэлхийн мисс Айшвара Рэй өнөөдөр өглөө Энэтхэгийн Мумбай хотын “Севн Хиллс” эмнэлэгт амаржиж, охинтой болжээ. Түүний нөхөр жүжигчин Абхишек Баччан Болливудын нэрт жүжигчин Амитабын хүү юм. Хөл газар хүрэхгүй баярласан өвөө нь “Twitter”-тээ “Хамгийн хөөрхөн охин хорвоод мэндэллээ” гэж бичжээ. Айшвара Рэй, Абхишек нар 2007 онд Хинди шашинтны ёсоор хуримласан юм. Болливудын сайхан хосыг хүүхэдтэй болох гэж буй тухай Twitter”-ээр эртнээс шуугиж байлаа. Тэр бүү хэл зарим жиргээчид Айшвара Рэйг хүүтэй болсонд баяр хүргэе гэх мэтээр худал сенсааци дэгдээж байсан удаатай билээ. 
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж