
Цагдаагийн байгууллагын бүртгэлд нийслэлийн хэмжээнд 240 эмэгтэй биеэ үнэлдэг гэсэн судалгаа байна. Тэдний 10-22 хувь нь 15-19 настай , 20-29 насныхан 72-80 хувийг эзэлж байна. Харин үлдсэн хувь нь эрэгтэй хүн гэсэн тооцоо гарчээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь гэр бүлээ тэжээх гэж биеэ үнэлсэн гэж тайлбарладаг аж.Сүүлийн үед баар , саун , зочид буудалд биеэ үнэлэхээс гадна телевизийн чаатаар зар тарааж үйлчлүүлэгчээ олдог болжээ. Биеэ үнэлэхийг зохион байгуулж , орон байраар хангасан гэсэн үндэслэлээр 2008 онд 27 хүн шалгуулж байсан бол өнгөрсөн онд найман хүнийг энэ хэрэгт шалгажээ. Мөн хүн худалдсан хэрэгт 7-8 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ.. Хан-Уул дүүргийн нутаг, Биокомбинатад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай төмрийн үйлдвэрийн ажилтнуудад дуудлагаар биеэ үнэлдэг байсан хүмүүсийг илрүүлэн арга хэмжээ авчээ. Биеэ үнэлэгчдийг зохион байгуулж унаа тэргээр үйлчилдэг бүлэг хүмүүсийг эрүүгийн хэрэгт татан шалгаж байгаа аж.
Ө.Чинзориг