
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Монгол Улсыг гадаад орнуудад төлөөлөн суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Тодруулбал, “Норовбанзад” сангийн тэргүүн Б.Дэлгэрмааг Монгол Улсаас Сингапурт суух Элчин сайд, мөн Б.Даваасамбууг Куба улсад суух Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын гишүүд дэмжжээ. Гэхдээ тэд шууд Элчин сайдаар томилогдчихгүй, энэ асуудлыг УИХ дахь намын бүлгүүд цаашлаад байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулах юм байна.
Г.Дарь