Бүстэй барилдааны “Дэлхийн цом”-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Бүстэй барилдааны “Дэлхийн цом”-д оролцоно

Киргизстаны Бишкек хотноо өнгөрсөн сард болсон дэлхийн аваргаас медалийн “ургац хурааж”, багийн дүнгээр мөнгөн медаль хүртсэн Монголын бүстэй барилдаанчид “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. ОХУ-ын Уфа хотноо арваннэгдүгээр сарын 17-20-нд болох бүстэй барилдааны “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын тамирчид багийн болон хувийн төрөлд оролцох аж. Багийн бүрэлдэхүүнд н.Эрхбаяр /62 кг/, Э.Энх-Эрдэнэ /68 кг/, н.Дагвадорж /75 кг/, Х.Цогтгэрэл /82 кг/, Г.Дашдаваа /90 кг/, н.Анар /-100 кг/, А.Давааням /+100 кг/ нарын тамирчид багтжээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж