Жүди Денч олон хүүхэдгүйдээ харамсдаг

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Жүди Денч олон хүүхэдгүйдээ харамсдаг

Оскарын шагналт жүжигчин Жүди Денч олон хүүхэд төрүүлээгүйдээ харамсч явдаг гэнэ. Тэрбээр 37 настайдаа ганц охиноо төрүүлсэн ажээ. Өдгөө 76 настай Жүди Денч, түүний нөхөр Майкл Уилльямс нар хүүхэд өргөж авах гэсэн боловч нас өндөр гарсан тэдэнд зөвшөөрөхгүй байгаа гэнэ. “Дурласан Шекспир” киноны хатан хаан Элизабетийн дүрээр Оскарын шагнал хүртсэн жүжигчин Жүди Денч охиноо төрүүлснийхээ дараа жүжигчний ажлаа түр орхиж байжээ. Хүүхэд өргөж авах хүсэл нь бүтээгүй ч Жүди охиныхоо 14 настай хүүг өөр дээрээ авчээ. Харин түүний ганц охин архинд орж, согтуугаар машин барьж, шүүхэд дуудагдаж байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж