ATP World Tour Finals-ын сугалаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

ATP World Tour Finals-ын сугалаа гарлаа

Талбайн теннисний АТР холбооны энэ улирлын хамгийн сүүлийн, шилдгүүдийн тулаан ирэх долоо хоногт Лондон хотын О2 Аренад эхэлнэ. Дэлхийн шилдэг найман теннисчин өрсөлдөх тус тэмцээний сугалаа гарчээ. А группт дэлхийн номер нэг теннисчин, Сербийн Новак Жокович, Британийн номер нэг Энди Муррей, Испанийн Давид Феррер, Чехийн Томаш Бердых нар таарсан бол дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдээд буй Испанийн Рафаэль Надаль, өнөө цагийн шилдэг теннисчдийн нэг, Швейцарийн Рожер Федерер, Францын Жо-Уилфред Цонга болон АНУ-ын Марди Фиш нар В группт өрсөлдөх юм. Хоёр хэсгээс шалгарсан тус бүр хоёр тамирчин хагас шигшээд шалгаран өрсөлдөх дүрэмтэй. Тэмцээн энэ сарын 20-27-нд үргэлжлэх бөгөөд түрүүлсэн тамирчин чансаагаа 1500 оноогоор ахиулах боломжтой юм. Тэмцээний шагналын сан 4,45 сая ам.доллар ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж