Дотоодын цэргийн ажиллагааг сурталчлав

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Дотоодын цэргийн ажиллагааг сурталчлав

Дотоодын цэргийн 90 жилийн ой угтсан ажлын хүрээнд алба ажиллагааг сурталчлах арга хэмжээ арваннэгдүгээр сарын 11-14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Дархан уул аймгийн “Дархан-Ус” ХК, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Орхон аймгийн Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар, Зэвсэгт хүчний 186 дугаар ангиудад тус тус зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн болон тусгай хороо 05 дугаар ангийн түүхэн замнал, үйл ажиллагаа, эрхэм зорилго, алсын хараа, өнөөгийн гүйцэтгэж байгаа чиг үүргийг харуулсан сурталчилгааны материалтай мөрдөс нэгт нөхдүүд, орон нутгийн ард иргэдийг танилцууллаа. Түүнчлэн дээрх аймгуудаас энэ оны нэг, хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд ирж, Дотоодын цэргийн анги, тусгай салбарт алба хааж байгаа байлдагч, түрүүч нарын санал сэтгэгдлийг ар гэр, ахан дүүс, төрөл төрөгсдөд нь хүргэж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа.

Одон тэмдэгт тусгай хороо хэмээн олноо алдаршсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзүүлсэн нь үзэгчдийн зүгээс өндөр талархал хүлээсэн сайхан арга хэмжээ боллоо.

Дотоодын цэргийн түүхт 90 жилийн ойд зориулсан арга хэмжээ цаашид төвийн бүсийн аймгуудад үргэлжлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж