Халдварт шар буюу А вируст гепатитын өвчлөл сүүлийн үед ихэсчээ. Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн А вируст гепатитийн 28 хувь буюу 2053 нь Улаанбаатарт, 72 хувь нь орон нутагт гарсан байна. Халдварт шар өвчний тархалт Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас бусад бүх аймаг, Улаанбаатарт өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн судалгаа гарчээ. Судалгааны явцад дээрх өвчин тархах болсон шалтгаан нь сургууль хүүхдийн байгууллагын нягтрал их, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ундны ус бохирдсон болон орчин, хөрсний бохирдол, хог хаягдал ихтэй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг нь өвчлөл ихсэхэд нөлөөлсөн хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэжээ. Иймд нийслэл болон өвчний тархалт улсын дундаж хэмжээнээс өндөр байгаа аймгийн нэгээс тавдугаар ангийнханд халдварт шарын эсрэг дархлаажуулалт хийхээр болжээ. Дархлаажуулалтыг энэ улирлын хичээл эхлэнгүүт хийхээр бэлтгэл хангасан байна. Гэхдээ халдварт шар өвчин нь нууц үедээ байгаа үед дээрх дархлаажуулалтыг хийдэггүй тул хүүхдүүдэд эл өвчний эсрэг вакциныг хийлгэхийн өмнө шинжилгээ өгөх хэрэгтэй гэнэ.
А.Зул