
Улмаар даруй өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэйг шаардсан байна. Олон улсын валютын сангийн тэргүүн “Хятадын банк, санхүүгийн байгууллагууд нь эрүүл гэвч эрх баригчдын хандлага, бодлого нь эмзэг, хангалтгүй байна” гэжээ.
Хятадын засгийн газрыг банкны системд худалдааны зээлийг батлахад оролцох нөлөөллөө багасгахыг зөвлөжээ. Улмаар одоогийн байгаа банкны систем нь төгс биш, нэг их удахгүй мөхөлд хүргэх болзошгүй бодлого гэдгийг хэлжээ.
2001 онд Хятадын банкны дотоодоос олсон ашгийг Япон, Өмнөд Солонгостой харьцуулахад 40 хувиар их байсан тухай нэмж хэлсэн юм. Валютын сангаас энэхүү дүгнэлтийг Дэлхийн банктай хамтран Хятадын 17 нөлөө бүхий банкинд шалгалт хийж, томоохон зээлдүүлэгчидтэй хамтран ажилласны үндсэн дээр гаргасан байна. Хятад бол эдийн засгийн түлхүүр 25 орны нэг гэдэг нь таван жил тутмын үзүүлэлтээс харагддаг аж.