Ай Вейвей давж заалдах гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Ай Вейвей давж заалдах гэнэ

Хятадын тэрс үзэлт зураач Ай Вейвей  хууль сахиулагчдын ноогдуулсан торгуулийн эсрэг давж заалдахаар 1.3 сая ам.долларын барьцааг Засгийн газарт өгсөн гэнэ. Хятадын эрх баригчдын бодлогыг хатуу шүүмжлэгч зураачийг тус улсын хууль сахиулагчид татвараас зайлсхийсэн гэж буруутгаж 2,3 сая ам.долларын торгууль ноогдуулсан. Харин түүнийг дэмжигчид зураачид торгууль төлөхөд туслахаар хүмүүс доод тал нь 100 юанийн дэвсгэртийг цаасан шувуу, жимсэнд хийж илгээсээр байгаа гэнэ. Зарим нь харин Хятад уламжлалын дагуу улаан дугтуйд хийсэн чин сэтгэлийн хандиваа өргөж байгаа ажээ. Дэмжигчдээс нь түүнд хандивласан мөнгө есөн сая юань буюу 1,4 сая ам.долларт хүрчээ. Зураач тэдгээр хүмүүст мөнгийг нь буцааж өгөхөө амласан юм. “Шувууны үүр” цогцолборын зохион бүтээгчдийн нэг зураач Ай Вейвейг эрх баригчид эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэн баривчилсан нь интернэтээр шуугиан дэгдээсэн юм. Тэрбээр торгуулийн мөнгийг төлвөл хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрсөн болно гэж үзэж байгаа тул давж заалдахаар төлөвлөж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж