Subway сүлжээ McDonald’s-ыг гүйцэж түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Subway сүлжээ McDonald’s-ыг гүйцэж түрүүлэв

Түргэн хоолны Subway сүлжээ зоогийн газруу­дынхаа тоогоор өрсөлдөгч McDonald’s-аас даван дэл­хийд э тэргүүлэх болжээ. The Wall Street Journal сонинд өгүүлснээр Subway 2010 оны сүүлч гэхэд дэлхий даяар 33749 ширхэг худалдааны цэгтэй болсон. Өрсөлдөгч McDonald’s нь 32737 зоогийн газартай юм. АНУ-д байгаа ресторанаараа Subway  McDonald’s-ийг есөн жилийн өмнө түрүүлсэн байлаа.  
Subway хамгийн анхны хилийн чанадын зоогийн газраа 27 жилийн өмнө 1984 онд Бахрейнд нээсэн. Одоо тус сүлжээ Америк дахь зоогийн газраа оруулахгүй бол дэлхийд 10 мянгаас арай бага худалдааны цэгтэй, жилийн эргэлт нь 4,7 тэрбум ам.доллар болж байна. Харьцуулж үзвэл Subway АНУ-даа 10,5 тэрбум ам.долларыг сэндвичийн наймаанаасаа олдог.
Америкийн зах зээл бүрэн хангамжтай болсноос түргэн хоолны цэгүүд нэн түрүүнд Азийн хөгжиж буй зах зээлд сүлжээгээ тэлсээр байна. Уг сүлжээ 2020 он гэхэд хилийн чанадын худалдааны цэгүүдээ АНУ-ын  нутаг дэсгэрт байгаа тоонд хүргэхээр төлөвлөжээ. Өөр нэг сүлжээ Starbucks ойрын үед Хятад дахь кофены цэгүүддээ гурав дахин нэмэгдүүлэх гэнэ. Мөн Хятадын зах зээлийг пончикийн наймааны Dunkin’ Brands сонирхож байгаа бөгөөд хэдэн зуун худалдааны цэгээ удахгүй нээнэ гэв.
McDonald’s  ч хилийн чанадад цэгээ олшруулна. Энэ сүлжээ нь зоогийн газруудаас олдог орлогоороо өмнөхийн адил дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж