Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Д.Болд 33 нас хүрлээ

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд өнөөдөр 33 нас хүрч байна. Тэрбээр 1978 оны энэ өдөр хорвоод мэндэлжээ. Дуучин Д.Болд тун удахгүй “Монгол поп” хэмээх томоохон хэмжээний бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Иймд дуучин Д.Болд төрсөн өдрийн баяраа гэр бүл найз нөхдийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ. Тэрбээр facebook хуудсаараа дамжуулан төрсөн өдрийн хамгийн гоё мэндчилгээ дэвшүүлсэн фэнийг шалгаруулж, гарын бэлэг өгөхөөр болсон. Тэрбээр уралдааныхаа дүнг маргааш тодруулах аж. Иймд залуус аа дуучин Д.Болдод төрсөн өдрийн мэнд хүргэж, хамгийн гоё мэндчилгээг өнөөдөр http://www.facebook.com/BOLDcamerton хуудас руу нь илгээгээрэй.

Д.Болдод төрсөн өдрийн мэнд хүргэе.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж