Оросын хөнгөн атлетикийн холбооныхон айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Оросын хөнгөн атлетикийн холбооныхон айлчилж байна

Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Валентин Балахничев, Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Бутов нар Монголын хөнгөн атлетикийн холбооны урилгаар өнөөдөр Монголд ирээд байна. 1978-1984 онд Зөвлөлт холбоот улсын шигшээ багт дасгалжуулагч, 1995-2007 онд Европийн хөнгөн атлетиктийн холбооны дэд ерөнхийлөгч, 2000-2004 онд ОХУ-ын спортын дэд сайдаар ажилласан В.Балахничев өдгөө Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF) санхүүчээр ажилладаг аж. Зочид Төрийн ордонд зочилж, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болдтой уулзсан бөгөөд өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хойд хөршийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч, уулзаж байна.

Дашрамд дуулгахад, МХАХ-ноос багш, дасгалжуулагчдынхаа дунд онол практикийн сургалтыг Спортын төв ордонд зохион байгуулж байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж