НАТО-гийн тэргүүн бэртэл авчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

НАТО-гийн тэргүүн бэртэл авчээ

НАТО эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен унадаг дугуйнаас унан гараа гурван ч газар хугалсан байна. Ийм хэрэг арваннэгдүгээр сарын 13-нд улстөрч Брюсселиэс холгүй ойд унадаг дугуйтай явж байхад нь гарчээ.

Гараа хугалсны улмаас тэрээр энэ долоо хоногт Балтийн орнуудаар айлчлахаа хойшлуулж, хэд хоног амрахаар шийдсэн гэнэ. Расмуссен унадаг дугуйнаас унаж гэмтэл авсан анхны том тушаалтан биш. Техас мужийн захирагч Рик Перри 2009 онд уулын спортын унадаг дугуйнаас унан эгмээ хугалж байв. Бага Жорж Буш унадаг дугуйнаас хоёр ч удаа, мөн Segway скутерээс нэг удаа унаж байлаа.


Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж