Хятадын эсрэг цэргийн үзэл баримтлал боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.16-нд нийтлэгдсэн

Хятадын эсрэг цэргийн үзэл баримтлал боловсруулжээ

АНУ Хятадын эсрэг цэргийн шинэ үзэл бодлын баримтлалыг боловсруулжээ.  Вашингтоны зүгээс хуучин Зөвлөлтийн эсрэг хэрэглэж байсан хүйтэн дайны стилиэр уг баримтыг бүтээжээ. Агаарын болон далай тэнгисийн байлдааны ажиллагааны нарийн төлөвлөгөөг Америкийн цэргийн яамны дэргэд байгуулсан тусгай тасгийнхан боловсруулж байна.

Washington Times сонин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Батлан хамгаалах яам Бээжингийн эсрэг цэрэг дайны төлөвлөгөө хийсэн тухай мэдээлэв. Үзэл баримтлалын дагуу Тэнгисийн цэргийн хүчин, явган цэрэг ба Нисэх хүчний хамтарсан цохилтыг Хятадын дотоод райнонууд  хийх, хиймэл дагуулын эсрэг пуужинг нутагт нь угтан устгах, мөн кибер довтолгоо зэрэг ажиллагааг америкчууд явуулах ажээ.

Америкийн цэргийнхэн өөрсдөө уг төлөвлөгөөг яг Хятадын эсрэг бэлтгээгүй гэж байгаа юм. Харин сонинд өгүүлснээр цэргийнхэн Бээжингээс өөр хэн нь тийм саад хоригийн зэр зэвсэгтэй вэ гэх сэтгүүлчдийн асуудалд хариу өгөөгүй байна.
Барак Обамагийн засаг захиргааны өндөр тушаалын эх сурвалжийн хэлснээр шинэ үзэл баримтлал нь “Биднийг хэзээ шийтгэх бол гээд гараа эвхээд суугаад байхгүй. Санаачлагыг гартаа авна” гэдгийг тогтоож байгаа хэрэг ажээ.

Шинэ баримт нь хүйтэн дайны үеэр Зөвлөлтийн эсрэг хийгдэж байсан стилиэр Хятадад хандах шинэ алхмын тухай тод томруун дохио болсон чухал үйл явдал гэж тэр эх сурвалж онцолжээ. Шинэ үзэл баримтлалаар эсрэг талынхандаа давуу тал өгөхгүйн тулд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинг дэлхийн бүхий л цэгт байлгах гэнэ.

Сонины эх сурвалжийн өгүүлснээр үзэл баримтлалд алсын нислэгийн шинэ бөмбөгдөгч онгоц бүтээх бөгөөд шумбагч, үл үзэгдэгч онгоцууд, 1000 милийн зайн нисгэгчгүй онгоцуудыг ашиглан хамтарсан цохилт хийх номнолыг оруулжээ. Мөн Нисэх хүчинг далайн мина тавих болон тэнгисийн цэргийн баазыг хамгаалахад өргөн ашиглах гэнэ.

Хятадын эсрэг зогсох арга хэмжээг тусгайлан бий болгосон тасаг боловсруулж байгааг Пентагон хүлээн зөвшөөрөөд байгаа. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жорж Литтл агаар, тэнгист ажиллагаа явуулах тусгай тасаг баримтлал дээр ажиллаад эхэлсэн тухай мэдэгдлээ. Түүний зорилго нь Нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчин ба тэнгисийн явган цэргийг Хятадын нарийн тусгалтай зэр зэвсгийн эсрэг ажиллагаа явуулахад бэлтгэх явдал гэнэ. Хятадын ойролцоо бүс ба сансар болон кибер орон зайд Хятадын нарийн зэр зэвсэг саад болж байна.

Washington Times тэмдэглэснээр ийм төлөвлөгөөний санаа эртнээс гарчээ. Цэргийн шинэ технологийг Бээжин эзэмшиж байгаад нь Пентагон түгшиж буйгаа нэг биш удаа илэрхийлж байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Батлан хамгаалахын сайд асан Роберт Гейтс мэдэгдэхдээ “Бидний эзэмшиж буй зүйлд аюул авчрах чадвар тэдэнд байна. Бид зохих маягаар нь хариу барих ёстой” гэсэн байв.

Аравдугаар сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта “Афганистанаас цэргээ татаад Иракийн байдал хэвийн болох цагт бид Азид хандах болно” гэв. Шинэ төлөвлөгөө нь бүс нутгийн цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэнийг тэр хэлсэн байлаа. Эдгээр үгийг батлан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны Хонолулуд болсон саммит дээр “Ази, Номхон далайд Америкийн тэргүүллийг шаардсан их дуудлагын өмнө бид тулаад байна” гэж хэлсэн юм. Тэр Хятадтай хамгийн ээдрээтэй харилцаатай байгааг хэлсэн байна. “Манай улсын зарим хүмүүс Хятадын дэвшил АНУ-д аюул занал дохиолж байгааг харж байна гэдэг. Хятадад “Америк Хятадыг барих гэдэг” гэсэн түгшүүр бас байдаг” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрчээ.

Сануулахад, Хятадууд хиймэл дагуулын эсрэг систем, “стелс” технологийг ашигласан тав дахь үеийн сөнөөгч ба 3,2 мянган км-ийн цаадтайх онгоц тээгч хөлгийг живүүлэх хөлөг онгоцын эсрэг DF-21баллистик пуужин бүтээж байгаа зэрэг нь АНУ-ын Батлан хамгаалах яамыг түгшээж буй.


Бэлтгэсэн: Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж