Гурван гишүүн гадаадад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Гурван гишүүн гадаадад ажиллаж байна

УИХ-ын Тамгын газраас гаргасан мэдээллээр өнөөдөр УИХ-ын 76 гишүүнээс 69 нь ажилдаа иржээ. Одоогоор гурван гишүүн УИХ-аас томилолт өвөртлөн гадаад орнуудыг зорьсон байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ОХУ-д, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа БНСУ-д ажиллаж буй бол гишүүн Л.Гүндалай Америкт саатаж байгаа юм байна. Л.Гүндалай гишүүний томилолт нь энэ сарын 18-нд дуусах аж. Харин орон нутагт ажиллаж байгаа гишүүн бол Ц.Цэнгэл. Тэрбээр энэ сарын 18-ныг хүртэл Булган аймагт ажиллах юм байна. Гурван гишүүн өвчтэй, тэр нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ц.Шинэбаяр нар ажээ.

Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж