Квитова WTA-ын шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Квитова WTA-ын шилдгээр тодорлоо

Энэ жилийн "Уимбльдон" тэмцээний аварга, Чехийн Петра Квитова 2011 оны WTA холбооны оны шилдэг теннисчнээр тодорлоо. Өдгөө 21 настай теннисчин бүсгүй он гарсаар ганцаарчилсан төрөлд 60 тоглолтод ялалт байгуулж, 13 хожигдсон үзүүлэлттэй. Мөн тэрбээр Туркийн Станбул хотод "WTA Championships" тэмцээнд түрүүлсэн билээ. Түүний хувьд оны эхэнд дэлхийн чансааны 34 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол өдгөө хоёрдугаар байр руу дэвшээд буй. Ганцаарчилсан төрөлд өндөр амжилт үзүүлснээс гадна Квитова Чехийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож, Дэвисийн цомын тэмцээнд түрүүлсэн байна. Тэрбээр энэ жил таван сая гаруй ам.долларын мөнгөн шагнал хүртжээ.

WTA холбооноос өчигдөр оны шилдгүүдийг нэрлэсэн бөгөөд Германы теннисчин Сабина Лисицки эргэн ирсэн шилдэг теннисчнээр тодорсон бол Румыны Ирина-Камелия Бегу шилдэг залуу теннисчнээр, харин Квета Пешке, Катарина Среботник нар хосын төрөлд шилдгээр шалгарчээ.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж