
Италийн шинээр сонгогдсон Ерөнхий сайд Марио Монти шинэ Засгийн газарт дэмжлэг авахаар “Эрх чөлөөт ард түмэн”, төв болон зүүний Ардчилсан хоёр том намын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна. Европын холбооны комиссар асан Марио Монти Засгийн газраа байгуулахаар ханцуй шамлаж байгаа ажээ. Сильвио Берлусконийн төв болон зүүний үзэл баримтлалт “Эрх чөлөөт ард түмэн” нам шинэ Ерөнхий сайдын хүсэлтийн хариуд дэмжлэг хүсч байгаа гэнэ. Италийн Засгийн газар өрөө төлөх чадваргүй болсноос зээлдэгчдэд өндөр хүү санал болгохоос өөр аргагүй болж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт Италийн парламент төсвийн хатуу бодлого хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрч, Берлускони огцорсны дараа Марио Монтиг түүний оронд Ерөнхий сайдын албан тушаалд томилсон юм. Тэрбээр “Улс төрийн хүчнүүд эв нэгдэлтэй, хариуцлагатай байж, сорилтыг даван туулах үе ирээд байна” гэж мэдэгдсэн байна.
Н.Энх