
Тус экспидицийнхэн энэ онд тохиож буй 20 жилийн ойн хүрээнд олон орны экспедицүүдийг хамруулж байгаа гэнэ. Өнгөрсөн жил энэхүү экспидицийн багт Болгар, Монгол, Испани, Португалийн судлаачид ажиллаж байсан бол энэ жил Японы дөрвөн эрдэмтэн нэгдэж, Японы Засгийн газрын тусламжтайгаар жолоочгүй онгоцоор геологийн зураглал хийх боломж бүрдэж байгаа ажээ. Мөн экспидицийн хүрээнд хэд хэдэн цооног өрөмдөж, Антрактид төвийн цэвдгийн температурын өөрчлөлтийг судлах юм байна. Уг судалгааны ажил ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс дараа жилийн хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх гэнэ. Энэ жил нийт гурван баг явж, судалгааны ажил хийхээр төлөвлөөд байгаа талаар ШУТИС-ийн профессор, Антарктидийн нийгэмлэгийн тэргүүн, доктор, Л.Дүгэржав дуулгалаа. Тэрбээр Антарктидийн экспидицийн хоёрдугаар ээлжийн судлаачдыг ахалж явах юм байна. Түүний багт хоёр Португали, дөрвөн Япон, Болгарын судлаачид гээд нийт 18 хүн багтжээ. Тэрбээр энэхүү экспидицийн ажлын хүрээнд “Глобал цаг” буюу өөрсдийн судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж, Антарактид тивийн Левонстоны арал дээр Монгол Улсын ирээдүйн Антарктид судлалын бааз барих судалгааны ажлыг хийж, дуусгах гэсэн үндсэн зорилготойгоор ажиллах ажээ.