iPhone-оо jailbreak хийгээрэй

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

iPhone-оо jailbreak хийгээрэй

Та өөрийн айТөхөөрөмжөө шоронгоос суллах боломжтой эсэхийг шалгах болон уг үйлдлийг хийх багажийг олж авах нь одоо үед харьцангуй хялбар болж ээ. Ингээд би танд өөрийн хэрэглэдэг аргаа тайлбарлаж оруулахаар шийдлээ. Хүнээс гуйлгүй өөрөө өөрийнхөө асуудлыг шийдэхэд бага ч гэсэн тус дөхөм болох болов уу 🙂

www.jailbreak-me.info хуудас уруу ороод

Is your iDevice jailbreakable and / or unlockable? гэсэн хүснэгтийн гэсэн хэсгүүдийг бөглөөд

(доорх зурагт "iPhone 4 ийн 4.3.1 үйлдлийн системтэй 04.10.01 BaseBand Буюу Modem Firmware -тай утсыг Виндовс системтэй компьютерт шоронгоос суллах" жишээ болгож орууллаа ) Check your iDevice гэдгийг дарна.

Үүний үр дүнд та уг төхөөрөмжийг Доорх багажуудаар шоронгоос суллах боломжтой (Jailbreakable) бөгөөд харин харамсалтай нь одоогоор Unlock хийх боломжгүйг мэдэж авлаа.

Одоо та дээрх санал болгосон багажуудаас өөрийн боломжтойг сонгон авч айТөхөөрөмжөө шоронгоос нь суллаж чадна.

Энэ тохиолдолд дээрх төхөөрөмжийг доорх гурван багажаар суллах боломжтой юм байна.

Jalbreakme.com (www.jailbreakme.com веб хуудасруу ороод Free -г сонгоод Install дараад хүлээгээд гүйцээ. Маш энгийн арга 🙂 )

Доорх хоёр аргаас redsnow-ийг сонгон авч тайлбарлахыг оролдъё
redsnow 0.9.9b2
sn0wbreeze 2.5.1

Энэ тохиолдолд iPhone 4 iOS 4.3.1 -ийн хувьд redsnow 0.9.9b2 ийг хэрэглэх шаардлагатай юм байна.

Та redsnow 0.9.9b2-ийг виндовс системтэй комьпютерт ашиглахын тулд дээрх (зурагт үзүүлсэн) redsnow 0.9.9b2 дээр дараад татаж авна. redsnow-ыг ашиглахад таны айТөхөөрөмжийн iOS ийн "ipsw firmware"файл шаардлагатай болно.

Үүнийг тулд: http://www.limera1n.cc/p/download-ios-ipsw-firmwares-files.html хаягруу ороод


дээр хийсэнтэй мөн адил хүснэгтийг бөглөөд Download ийг дарж iOS ийн "ipsw firmware" файлийг татаж аваарай.

Одоо redsnow той ажиллаж утсаа шоронгоос нь суллах үйлдэл олон хувилбард төстэй учраас
энэ видеог үзээд дагаад хийгээрэй.

http://www.youtube.com/watch?v=QoNlyHKYEC4&feature=related

Та Cydia- гаас хамгийн түрүүнд
SBSettings (Чухал функцыг гарт ойрхон)

Remove Background (Background горимд ажиллаж байгаа апп-ийг арилгах)

afc2add (iPhone-ийн root folder-ийг харуулах) зэргийг суулгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж