“Аргагүй амраг” Улаангомд буудаллав

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

“Аргагүй амраг” Улаангомд буудаллав

Поп хатагтай, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоо 21 аймагт хийхээр аян замд гараад багагүй хугацаа өнгөрчээ. Дуучин бүсгүйн аялан тоглолт дөрвөн хэсэгтэй бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй баг аялж байгаа юм. “Аргагүй  Монгол аялгуу” аялан тоглолт аравдугаар сарын 14-нөөс төвийн бүсэд зургаа хоног,  аравдугаар сарын 24-нөөс говийн бүсээр 12 хоног,  арваннэгдүгээр сарын 7-ноос баруун бүсийн аймгуудаар 15 хоног, арваннэгдүгээр сарын сүүлээр зүүн бүсийн аймгуудаар найм хоног тус тус үргэлжлэх юм. Нийт 45 хоногийн хугацаанд үргэлжлэх аялан тоглолтынхоо явцад Б.Сарантуяа 60 гаруй удаа тоглолт хийхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн хувьд поп дива Б.Сарантуяа Увс аймгийн Улаангом суманд тоглолтоо хийхээр хүрэлцэн очжээ. Тоглолт 19.00 цагаас эхлэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж