“Миний нууц хүү”-тэй танилцаарай

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

“Миний нууц хүү”-тэй танилцаарай

Жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, С.Баттулга нарын хамтарсан “Мөрөөдлийн театр” анхны жүжгээ үзэгчдэдээ толилуулах гэж байна. Энэ сарын 17-ноос эхлэн өдөр бүр Соёлын төв өргөөнд 22.00 цагаас гарах “Миний нууц хүү” жүжгийн найруулагчаар Д.Галбаяр ажиллаж, гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Б.Баатархүү, Г.Эрхэмбаяр болон Г.Алтаншагай нар тогложээ. Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсч, хөгжсөний 80 жилийн ойд зориулан тайзнаа тавих тус жүжгийн дууны хөгжмийг Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиосон бол шүлгийг нь дуучин С.Жавхлан бичиж, Б.Чинбат найруулгыг нь хийсэн байна. Харин дууг нь дуучин Б.Амархүү, Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан нар хамтран дуулсан юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж