Гитлерийн хайртай бүсгүйн зураг эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Гитлерийн хайртай бүсгүйн зураг эрэлттэй байна


“Life” сэтгүүл Гитлерийн хайртай бүсгүй Эва Брауны зургийг хувийн цуглуулагчаас аван нийтэлсэн нь дэлхий даяар шуугиан тариад байна. Урьд өмнө нийтэд дэлгэгдэж байгаагүй зургуудыг үзэхээр интернэт дэх хайлтын системүүдэд Эвэ Браун хэмээх нэрээр хайлт хийх хэрэглэгч сүүлийн өдрүүдэд хэдэн саяд хүрчээ.


Ингэхэд энэ юун бүсгүй вэ? ХХ зууны түүхэнд хамгийн хар өнгөөр тэмдэглэгдсэн эрхмийн үнэнч хайр ямар бүсгүй байсан бэ? 1929 онд Гитлерийг нацистийн дэглэмийн жинхэнэ од болон гялалзаж явах тэр өдрүүдэд тэд анх танилцжээ. Тэр үед Эва 17 настай, нацистийн нэгэн гэрэл зурагчинд зургаа авахуулдаг модель бүсгүй байлаа. Гитлер түүнийг байнга олны нүднээс нууж, гэртээ ганцааранг нь удаан хугацаагаар орхидог байсан хэдий ч бүсгүй Гитлерийг орхиж яваагүй юм. Гэсэн ч тэрбээр хоёр ч удаа амиа хорлохыг оролдсон гэдэг. Гитлер халдлагад өртсөн ч амьд гарсан өдөр Эва түүнд “Уулзсан анхны өдрөө л би чамтай эцсийн мөчийг хүртэл хамт амьдрахаа андгайлсан. Би зөвхөн чиний хайрын төлөө амьдарна” хэмээн захидал бичсэн түүхтэй.


Дайн дуусахын өмнөхөн тэрбээр Гитлерийн эхнэр болж, 33-хан насандаа эр нөхөртэйгээ хамт амиа хорлосон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж