Хатан хаан “хажуу өрөөгөө” хөлслүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Хатан хаан “хажуу өрөөгөө” хөлслүүлнэ

Олимпийн наадмыг зорьж очсон өндөр хэмжээнийзочид Хатан хааны ордонд амьдрах боломжтой болжээ. Хатан хаан Элизабет II үүнийг нотолсон бөгөөд түүний амьдардаг Сэйнт Жеймс ордны хааны өрөө мөнгөө төлсөн хэн бүхний өмнө нээлттэй гэнэ. Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг өрөө нь хоноггийн 30,000 паунд буюу 60 орчим сая төгрөг байх бололтой. Хатан хааны энэхүү ордон ашиглалтанд орсноос хойшхи 500 гаруй жилийн хугацаанд анх удаа ашиг олох зорилгоор ашиглаж буй нь энэ ажээ. Энэхүү ордонд хэдэн хэдэн хаан амьдарч байсан бөгөөд саяхан Ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон нар сүй тавьж байсан билээ.  Түүнчлэн Лидсийн харшийг түрээслэх зарыг түгээгээд байгаа бөгөөд энэхүү харшид олимпийн наадам болох 17 хоногийн турш амьдрах хүн нэг сая паунд (2 тэрбум төгрөг)-ыг төлөх ёстой гэнэ. Хатан хааны эдгээр орднуудаас элсний волейбол, триатлоны спорт болох газрууд ойрхон бөгөөд марафоны төрөл бүр энэ ордноос эхэлж, эндээ дуусах юм.

Эх сурвалж: www.olimpic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж