Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Kurt Cobain-ы дүр бүтээнэ

Тачаангуй цус сорогчийн дүрээрээ охид, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдээд буй залуу авьяастан Robert Pattinson Холливудын намтарчилсан кинонд тоглохоор болжээ. Сонирхолтой нь, гранж рок урсгалын анхдагч алдарт “Nirvana” хамтлагийн дуучин Kurt Cobain-ы дүрд тоглох гэнэ. Амьд хөгжмийн түүхэнд нэрээ мөнхөлсөн домогт дуучин Kurt 1994 онд өөрийгөө буудаж, амиа хорлосон бөгөөд түүний хайрт бүсгүй Courtney Love-ын дүрийг Холливудын царайлаг шаргал үст жүжигчин Scarlett Johansson бүтээхээр болсон байна.
Киноны найруулагчаар “Бенжамин Баттоны хачирхалтай хэрэг” киног бүтээсэн Дэвид Финчер ажиллах бөгөөд “Universal Pictures” уг төсөлд хамтран ажиллахаар ярилцаж байгаа ажээ. Домогт Kurt Cobain-ы эрээнтэй бараантай, эгэл бус амьдралын тухай өгүүлэх бүрэн хэмжээний кино чухам хэдийд дэлгэцнээ гарч, түүний сая сая фенүүдийн хүртээл болох талаар хараахан мэдээлээгүй байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж