Маркез ялагдах хэмжээнд тулалдаагүй

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Маркез ялагдах хэмжээнд тулалдаагүй

Лас Вегас хотноо өнгөрөгч ням гаригт болсон WBO холбооны хоёрдугаар хагас жингийн аваргын төлөөх тулаан олон шүүмжлэл дагуулсаар байна. Энэ тулаанд Мэнни Пэкьяо шүүгчийн саналаар ялсан юм. Дэлхийн боксын зөвлөлийн ерөнхийлөгч Хосе Сулайман Хуан Мануэл Маркезийг ялагдал хүлээх хэмжээнд тулалдаагүй гэдгийг хэлжээ. Хэдийгээр тулааны өмнө Пэкьяо ялах магадлал өндөртэйд тооцогдож байсан боловч рингэн дээр илт давуу байгаагүй. Харин гурван шүүгчийн нэг нь тулааныг тэнцээгээр өндөрлөсөн гэж үзсэн бол нөгөө хоёр нь Филиппиний боксчинд ялалт заасан юм. Маркезийн энэ ялагдлыг шударга бус гэж Сулайман үзэж байгаагаа хэлсэн байна. “Би тулааныг үзсэн. Шүүгчид Пэкьяод ялалт өгсөн. Гэхдээ миний харснаар Маркез ялагдах хэмжээнд тулалдаагүй. Энэ бол луйвар” гэжээ. Мөн Сулайман Филиппин боксчны карьер дуусах дөхөж байгааг ч дурдсан байна. Тийм учраас тэрээр улс төрийн амьдралдаа илүү анхаарал хандуулах болсон гэжээ. Пэкьяо энэ тулаанаас багадаа л 25 орчим сая ам.доллар авсан гэж таамаглаж байгаа аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж