Япон 70 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Япон 70 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

Япон улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд “Баянзүрх дүүргийн II амбулаторийн засвар, халаалтын зуухыг шинэчлэх төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нэг уурын зуух барьж, ус болон халаалтын системийг бүрэн шинэчлэхээр нийт 70 сая төгрөгийн санхүүжилт гаргаж байгаа аж. Тус салбар амбулаторийн барилгад цэргийн анги байрлаж байсан. Харин 2008 онд эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн юм. Бороо цасны дусаал гоожиж, халаалтын систем нь доголдож гэмтэж, муудсан амбулатори болон эмнэлгийн барилгыг засаж орчин нөхцөлийг нь сайжруулснаар дүүргийн иргэд тав тухтай орчинд эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж