Обама сагсан бөмбөгийн үнэнч үзэгч

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Обама сагсан бөмбөгийн үнэнч үзэгч

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзасныхаа дараа Цагаан ордонд сагсан бөмбөг үзэх үдэшлэгийг зохион байгуулжээ.  Тэрхүү үдэшлэгийн үеэр Обама олон улсын дайны ахмад дайчдын коммандлагч Ричард Иубанк тэргүүтэй хүмүүстэй уулзсан байна.
Клинтоноос гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилон, Үндэсний мөрдөх товчооны дарга Леон Панетта зэрэг улсын тэргүүн зэргийн удирдах албан тушаалтнууд Цагаан ордонд цуглан ерөнхийлөгчтэй уулзаж, Лива улсын дээгүүр хийх нислэгийг цуцлах чухал асуудлын талаар зөвлөлдөх байжээ. Харин АНУ-ын анхны өнгөт арьст төрийн тэргүүн уг товлогдоогүй уулзалтанд оролцоогүй аж. Учир нь энэ үеэр түүний төрөлх Чикаго хотын сагсан бөмбөгийн баг болох “Буллс” нь “Шарлотт Бобкатс” багтай тоглосон юм. Тиймээс тэрбээр уг тоглолтыг үзэх гэж Чикаго болон Шарлотт хотын хуулийн байгууллагуудын ахмад зүтгэлтэн, хуучин дарга нарыг урьсан байжээ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж