
Клинтоноос гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилон, Үндэсний мөрдөх товчооны дарга Леон Панетта зэрэг улсын тэргүүн зэргийн удирдах албан тушаалтнууд Цагаан ордонд цуглан ерөнхийлөгчтэй уулзаж, Лива улсын дээгүүр хийх нислэгийг цуцлах чухал асуудлын талаар зөвлөлдөх байжээ. Харин АНУ-ын анхны өнгөт арьст төрийн тэргүүн уг товлогдоогүй уулзалтанд оролцоогүй аж. Учир нь энэ үеэр түүний төрөлх Чикаго хотын сагсан бөмбөгийн баг болох “Буллс” нь “Шарлотт Бобкатс” багтай тоглосон юм. Тиймээс тэрбээр уг тоглолтыг үзэх гэж Чикаго болон Шарлотт хотын хуулийн байгууллагуудын ахмад зүтгэлтэн, хуучин дарга нарыг урьсан байжээ.
Score studio