“Тэмүүжин кап-2011” жүдогийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

“Тэмүүжин кап-2011” жүдогийн тэмцээн болно

Монголын жүдо бөхийн холбоо, “Тэмүүжин” спорт сургалтын төвөөс хамтран жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах “Temuujin Cup-2011” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Арваннэгдүгээр сарын 23, 24-нд “Тэмүүжин” спорт сургалтын төвийн спорт зааланд болох тус тэмцээн нь жүдо бөхийг улс, орон даяар сурталчлах, өсвөрийн залуу жүдочдын ур чадварыг өсөн нэмэгдүүлэх, шинэ залуу шилдэг жүдочдыг бэлтгэн гаргах, шигшээ багийн залгамж халааг бүрдүүлэх зорилготой ажээ. Тэмцээнд 1992 оноос хойш төрсөн хүүхдүүд оролцох ба хөвгүүд 27, 30, 34, 38, 42, 46, 50, 55, 60, 66, 73, -81 ба +81 кг гэсэн 13 жинд, охид 40, 44, 48, 52, 57, -63 ба +63 кг гэсэн долоон жингийн ангилалд өрсөлдөх юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж