
Энэ сарын 1-нээс эхлэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудад “Шударга ёс” сэдэвт хэлэлцүүлгийг буухиалан зохион байгуулж буй аж. Хэлэлцүүлэгт тухайн аймгийн төрийн байгууллагууд, Авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээ болон хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцож, орон нутагтаа тулгарч буй асуудлаар мэдээлэл хийж, харилцан санал бодлоо хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллахаар болжээ.
“Шударга ёс” сэдэвт буухиа хэлэлцүүлгийн дараагийн өртөө нь Дорнод аймаг бөгөөд тус аймагт зохион байгуулах арга хэмжээнд оролцохоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг ажиллаж байна.
Г.Дарь