Итали ерөнхий сайдаа огцруулж, шинээр сонгов

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Итали ерөнхий сайдаа огцруулж, шинээр сонгов

Италийн шинэ ерөнхий сайд Марио Монти

Еврокомиссийн комиссар асан Марио Монти Италийн шинэ ерөнхий сайд боллоо гэж “Reuters” дамжуулж байна.

Ням гаригийн орой Италийн ерөнхийлөгч шинэ танхим бүрдүүлэх үүргийг  Марио Монтид даалгав. 1994, 2001, 2008  онд гурван удаа ерөнхий сайдын алба хашсан  Сильвио Берлусконийг огцорсноос нэг хоногийн дараа Марио Монти шинэ ерөнхий сайд болж байна.

Монти шинэ Засгийн Засгийн газрыг бүрдүүлэх ажилдаа нэн даруй орохоор амаллаа гэж “Associated Press” мэдээлэв. Нэр хүндтэй Миланы их сургуулийн декан, 68 настай эдийн засгийн профессор сэтгүүлчдийн өмнө ярихдаа хамтын хүчин чармайлтаар Итали өрийн хямралаас гарна гэж амлав.

Европын холбоо үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах Италийн алхамд баяр хүргээд энэ улс оронд шинэчлэл хэрхэн явагдахыг анхааралтайгаар ажиглан харна гэсэн талаар “Agence France-Presse” онцолсон байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж