Р.Федерер Мастеруудын бүх тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Р.Федерер Мастеруудын бүх тэмцээнд түрүүлэв

Францын нийслэлийн Омниспорт ордонд Рожер Федерер Парис мастерсын анхны цомоо авахаар нутгийн тамирчин Жо Вилфред Цонгатай аваргын төлөө тоглолоо. Уг нь финалд Цонгагийн оронд Новак Жокович гарч ирж болох байсан ч дэлхийн №1 теннисчин баруун мөрний гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон юм. Шигшээд үлдсэн хоёр туршлагатай теннисчин энэ жил таван удаа хоорондоо тоглосноос Федерер гурав ялж, Цонга хоёрт нь хожсон үзүүлэлттэй энэ удаагийн тоглолтыг эхлүүлсэн байна.

Эхний сетэд Федерер өөрийн давуулалтаа алдах дөхсөн ч хоёр брейк пойнт хамгаалж, улмаар давуулалтаа оноо болгосон төдийгүй өрсөлдөгчийнхөө давуулалтуудыг авч 5:0-ээр тэргүүлж эхэлсэн бйана. Шоконд орсон франц теннисчин тоглолтоо эргүүлж авахыг хичээсэн ч ганцхан гэймд л ялалт байгуулж, эхний сетийг 6:1-ийн харьцаатай Рожер Федерер хожжээ. Дараагийн сетэд Цонга хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгтэйгээр санаачилгыг авахыг оролдсон. Улмаар дөрөв дэх гэймд брейк хийж, 5:3-ын харьцаатай тэргүүлж эхэлсэн байна. Дахиад ганц гэйм авахад нэмэлт сет гаргаж болохоор байдалд Цонга хүрсэн ч Федерер хоёр гэйм дараалан авч тай брект ялагч тодрохоор болжээ. Тай брекийн эхний 7 тоглолтын 6-д нь Швейцарь тэннисчин оноо авснаар тоглолтын хувь заяаг шийдэж 7:3-аар тай брект ялалт байгуулсан байна. Ийнхүү 30 настай Швейцарь теннисчин карьерынхаа 69 дэх АТР-ийн цомыг авч шинэ амжилт бичлээ.

Мөн Федерер АТР-ийн мастеруудын есөн цувралд бүгдэд нь  түрүүлсэн анхны теннисчин болсон байна. Дээрээс нь нийт 18 удаа АТР мастерсын цом авч, рекорд эзэмшигч Рафаэл Надальтай нэг цомын зөрүүтэй болжээ. Сүүлийн 12 тоглолтдоо ялагдаагүй Федерер энэ сарын сүүлээр Лондонд эхлэх АТР-ийн шигшээ тэмцээнд аваргын цомоо хамгаалахаар оролцоно.  


Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж