Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн баасан гаригийн шөнө тус сумын III багийн иргэн Г-гийн гэр шатаж, дөрвөн хүн амиа алджээ. Талийгаачдын дунд гэрийн эзэн Г, эхнэр О болон тухайн айлд очсон байсан М, Б гэх 35-38 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан аж. Галын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Урьдчилсан байдлаар яндангийн цогноос үүссэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
С.Отгон