
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 16-20 хүртэлх хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, өдөртөө -25 хэм хүйтэн болох төлөвтэй байна. Тухайлбал 16-нд зарим газраар, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурах аж. Хугацааны дунд үеэс хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө нэг хэм хүйтнээс дөрвөн хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 хэм хүйтэн байхыг
Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.