Шерил Коул “X Factor”-т ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Шерил Коул “X Factor”-т ирэх үү?

Америкийн алдарт “X Factor” шоуны шүүгч Саймон Коуэл Их Британийн дуучин Шерил Коулыг шоунд эргэн ирэхийг ятгаж байгаа гэнэ. Хоёр долоо хоногийн өмнө шоуны шүүгч Келли Роуланд өвчний улмаас тэмцээнийг орхих болсноос Саймон Шерилээс ийнхүү гуйхад хүрчээ. Хэдийгээр Келли шоунд буцаж очсон боловч үзэгчдийн тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2,5 саяаар буурсан нь продюсеруудын санааг зовоож буй гэнэ. Харин энэ алдааг засахын тулд Саймон энэ долоо хоногт Их Британи руу Шерилийг олж ирэхээр явах бололтой. Өдгөө 28 настай Британийн дуучныг шоу менежерүүд сэтгэл хөдлөл багатай хэмээж, оны эхээр шоуны шүүгчээс хассан билээ. Саймоны саналд Шерил “Би “X Factor” шоунаас бүрмөсөн гарсан. Надад буцаж очих бодол алга” гэж хариулсан ч Саймон ятгасаар байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж