
Уэйлсын гүнж Дианагийн дурсгалын сангаас эрхэлдэг Diana Doll компани шинэхэн гүнж Кейт Миддлтоноос ашиг олох санаа олжээ. Diana Doll компани хунтайж Виллиамыг сүйн бөгж зүүж өгөхөд гүнж Кейт Миддлтоны өмсч байсан шиг цэнхэр даашинзтай хүүхэлдэй худалдаанд гаргаж эхэлжээ. “Азтай Кейт” нэртэй уг өхөөрдөм хүүхэлдэйг ямар үнэтэй гэж бодож байна. 120 фунт стирлинг. Хүүхэлдэй үйлдвэрлэгч компани “Азтай Кейт” үүнээс ч илүү үнэд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь Кейт шиг гүнж болохыг бүх охид мөрөөддөг болохоор хүүхдүүд хүүхэлдэйг заавал авна гэж “Diana Doll”-ынхон үзэж байна. Харин хунтайж, гүнж хоёрын хуримын өмнө цагаан даашинзтай “Азтай Кейт”-ыг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Н.Энх