
цэрэг анх 1922 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачлага оролцоотойгоор 13 хүнтэйгээр, Дотоодын цэргийн тасаг нэртэй байгуулагдаж байжээ. Тус
байгууллагын 90 жилийн ой 2012 онд
тохиох аж. Тиймээс ойг
тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулж, дотоодын цэргийн түүхэн замналыг
алдаршуулах, баяжуулах, үйл ажиллагааг нь сурталчлах, эрх зүйн орчныг
боловсронгуй болгох, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд дэмжлэг туслалцаа
үзүүлэх чиглэлээр олон ажил
төлөвлөжээ. Дотоодын
цэргийг сурталчлах ажлын хэсгийн бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Ардын хувьсгалын
өлгий нутаг болох Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг суманд өдөрлөг зохион байгуулж, ой угтсан ажлаа эхлүүлсэн байна.
Цаашлаад Сэлэнгэ аймгийн төв, Дархан-Уул,
Орхон аймагт ой сурталчлах
ажлыг үргэлжлүүлж, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэргийн анги
байгууллагын бүрэлдэхүүнтэй уулзалт, ярилцлага, ажлын туршлага солилцож, уралдаан тэмцээн хамтран зохион байгуулах аж.
С.Сүрэн