50 Cent Ливид хандив өргөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

50 Cent Ливид хандив өргөнө

50 Cent тоглолтынхоо орлогыг Ливийн удирдагч Моаммар Каддафид хандивлах гэнэ.  Реппер үүнийгээ Unicef-д өргөж буй хандив гэж ярьсан байна. Дуучин Beyonce, Usher, Mariah Carey болон Nelly Furtado нар ч бас хувийн хандивын тоглолт зохион байгуулж олсон орлогоо Ливид тусламж болгон өгөхөө амласан билээ.  50 Cent  Ливид болж буй хямралын үеэр эмэгтэйчүүд хүүхдүүдэд туслахад UNICEF-д хандив өргөхөө илэрхийлсэн байна.   Энэ сарын эхээр Канадын дуучин  Nelly Furtado Twitter –ээр нэг сая ам.доллар Ливид хандивлахаа амласан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж