Завхан загвар аймаг болно

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Завхан загвар аймаг болно

Сурах бичиг гэдэг нь сурагчдад хамгийн чухал зүйл нь байдаг. БСШУЯ, “ЖАЙКА” олон улсын байгууллагатай аймгийн Боловсрол соёлын газар хамтран “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн баруун бүсийн загвар аймаг болох хариуцлагатай үүргийг Завхан аймгийн боловсролынхон хүлээн авч ажиллаж байна. Тийм ч учраас тус аймагт өнгөрсөн онд 217 нэр төрлийн 80219 сурах бичиг үнэ төлбөргүйгээр сургуулиудын номын санд нийлүүлэгджээ. Энэ оноос аймгийн сургууль бүр сурагчаа сурах бичгээр хангах олон хэлбэрийн ажил зохион байгуулж байгаа тухай аймгийн БСГ-аас мэдээллээ. Мөн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор сургалтын явцад сургуулиуд өөрсдөө болон аймгийн Боловсрол соёлын газраас сэдэв зохион явуулж сард нэг удаа шалгалт авч дүнг нэгтгэн сургуулиудад хүргүүлж, сурлагын чанарыг сайжруулах тал дээр анхаарч ажиллласны үр дүнд хаврын элсэлтийн шалгалтын дүнгээр 100 хувь шалгагджээ. Цаашид ч энэ эрчээ алдахгүй загвар аймаг болохоор ажиллаж байгаа ажээ.
А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж