Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

BX-ын тоглолтын тов

Дуучин ВХ аав болсноосоо хойш уран бүтээлээ түр завсарлаж, гэр бүлтэйгээ ихэнх  цагийг өнгөрүүлж байлаа. Харин түүний охин Сондор ой долоон сартай болж, цэцэрлэгт “алба хаах” болсон тул дуучин аав нь уран бүтээлийн ажилдаа бага сагаар анхаарах болжээ. BX “Зөв бай” цомогт багтсан шинэ дуугаа эхнээс нь клипжүүлж, үзэгчдийн хүртээл болгоод байна. Тэр “Зөв бай” шинэ цомгоо удахгүй худалдаанд гаргаад зогсохгүй ирэх 2012 оны хоёрдугаар сарын 2-нд бие даасан хоёр дахь тоглолтоо хийхээр товложээ.

Энэ талаар дуучин ВХ хэлэхдээ “Ямар ч байсан ондоо багтаж шинэ цомгоо гаргах бодолтой ажиллаж байна. Хоёрдугаар сарын 2-нд миний төрсөн өдөр болдог юм. Тиймээс 2012 оны 2 сарын 2-нд төрсөн өдрөөрөө хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөлөө. Шинэ цомгийн дараа, он гаргаад шууд тоглолтын бэлтгэлдээ орно” гэжээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж